Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Чингэлтэй салбар 2000 оны 10 сард аж ахуйн тооцоотой “Чингэлтэй” салбар Сүхбаатар салбараас тусдаа болж байгуулагдсан.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйлчлэх хүрээ

Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Чингэлтэй дүүргийн 1-19, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хорооны зарим хэсэг буюу Баянхошууны Хөтөл, Нарангийн зүүн энгэр,Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 зам, Төв шуудангаас хойш доод Салхит хүртэл оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг.

Хэрэглэгчдийн тоо

2022 оны 06 сарын 01-ний байдлаар 32699 гэрээт хэрэглэгчтэй байна.

Хэрэглэгчдийн тоолууржилт

Чингэлтэй нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах

Цахим үйлчилгээ

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 12571 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж, цагаа хэмнэж байна.


Шинэ холболтын үйлчилгээ

УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна


Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Техник үйлчилгээний хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  • Цахилгаан хангамжийн гэмтэл тодорхойлох
  • Техникийн үйлчилгээ үзүүлэх
  • Засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
  • Нэгдсэн щитэд үзлэг шалгалт хийх, засвар үйлчилгээ хийх

Тоолуурын хэсэг

  • Тоолуур, хэмжих хэрэгсэл, холболтод үзлэг хийх, хяналт тавих
  • Тоолуур, хэмжих хэрэгсэл шалгах, хэмжилт хийх, баталгаажуулах, суурилуулах, лац тавих
  • Шинэ холболтыг шалгах

Борлуулалтын хэсэг

  • Хэрэглэгчийг борлуулалтын цикл, маршрутад хуваарилах
  • Тоолуурын заалт авах, бичилт хийх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгчдийн хүсэлтийг судлах, шийдэх
  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах

Авлага барагдуулах хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх
  • Хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцох
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
499179095 1105034251 102500012326 5020778661 5003405672

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.


Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил

Байршил
1 ЧД-ийн 9-р хороо Дэнжийн мянга, Энэбишийн өргөн чөлөө, Их Бүрд төвийн баруун хойно 60 дугаар байр

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn