31 8 сар

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ЕСДҮГЭЭР САРЫН ХУВААРЬ

Засварын хуваарийг www.tog.mn вэб сайтаар сарын турш, www.facebook.com/ubedn, www.twitter.com/ubedn1 хаягаар өдөр тутам үзэх боломжтой. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. 

21 8 сар

Монтёрын курсын бүртгэл явагдаж байна

УБЦТС ТӨХК-ийн дэргэдэх “35,10, 6, 0.4 кВ-ын хүчдэлийн хуваарилах байгууламж, дэд станц, шугам тоноглолын ашиглалтын монтёр”-ын мэргэжил олгох 45 хоногийн курсын элсэлтийн бүртгэл 2018 оны 8 дугаар сарын 21, 22, 23, 24-ний өдрүүдэд явагдана.

20 8 сар

Эрчим хүчний ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-ийг  2018 оны 08 дугаар сарын 18-ны Бямба гарагын амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

01 8 сар

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх НАЙМДУГААР САРЫН ХУВААРЬ

Засварын хуваарийг www.tog.mn вэб сайтаар сарын турш, www.facebook.com/ubedn, www.twitter.com/ubedn1 хаягаар өдөр тутам үзэх боломжтой. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. 

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. 

28 7 сар

Цахилгааны олон залгаатай, ил утаснуудын дэргэд хүүхдүүд тоглосоор байна

Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс энэ сард гэхэд 99 дэд станцын 1166 айл өрхийн оруулгын кабельд үзлэг хийж, 279 айл өрхөд албан шаардлага өгч, 135 айл өрхийн хэрэглээг түдгэлзүүлж, 52 айл өрхийн аюул, эрсдэлтэй оруулгын кабель утсыг хураажээ.

10 7 сар

Ажлын хэсэг томилогдов

Ажлын хэсэг нь нийслэл, түүний ойр орчим дахь цахилгааны агаарын болон кабель шугам, тоноглолуудад эзэмшлийн заагийг үл хамааран эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлагыг хэрэглэгчдэд тараах, мэдээлэх, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж, болзошгүй аюул эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллана.

09 7 сар

Шуурхай мэдээ

Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулна уу.

03 7 сар

Шинэ холболт, техникийн нөхцөлийн хүсэлтийг цахимаар авна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчинд шинээр холбогдох, техникийн нөхцөл авах, техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам зөөх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, хариу өгөх ажлыг цахимд шилжүүллээ.

02 7 сар

Өндөр хүчдэлийн гүйдэл, хүчдэлийн трансформаторыг шалгах, тохируулах үйлчилгээг нэвтрүүллээ

УБЦТС ТӨХК нь 6-35 кВ-ын гүйдэл, хүчдэлийн трансформаторыг суурилагдсан байранд нь шалгах, тохируулах үйлчилгээг энэ сараас эхлэн нэвтрүүлж, мөрдөх үнэ тарифыг баталлаа.

<< 1 2 3 4 5 >>