14 6 сар

УБЦТС компани нээлттэй хаалганы өдөрлөгөөр 1300 шахам хэрэглэгчид үйлчиллээ

Эрчим хүчний яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Үйлдвэрлэгч, дамжуулагчаас цахилгаан эрчим хүчийг хүлээн авч хэрэглэгчдэд түгээн борлуулж, холбогдох үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь ижил үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниудаас хамгийн олон хэрэглэгчтэй, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдагийн хувьд энэхүү өдөрлөгт өндөр ач холбогдол өгч ажиллалаа.

30 орчим үйлдвэр, компаниуд оролцсон Нээлттэй хаалганы өдөрлөгөөр УБЦТС компани нь 15 нэр төрлийн үйлчилгээг нийт 1200 гаруй хэрэглэгчид үзүүллээ.

Түүнчлэн тог тасарсан хэрэглэгчийн дуудлагыг мэдээллийн технологийн орчин үеийн хөгжлийг ашиглан богино хугацаанд хэрхэн шийдвэрлэн барагдуулдаг талаар болон цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ, түгээх сүлжээний өгөгдлийн менежментийн систем, эрчим хүчний хэмнэлт хийх энгийн арга хэрэгслүүдээс сонирхсон иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж байснаас гадна азтай хоёр хэрэглэгчийг тодруулж нэрийн бэлгээ гардуулсан.

Явуулсан үйлчилгээний тайлан мэдээллийг үзэхэд техникийн нөхцөлийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, хүсэлт хүлээн авсан хэрэглэгч хамгийн олон буюу 356 байна. Мөн цахилгааны үнэ тариф, үйлчилгээний үнийн талаарх мэдээлэл авсан хэрэглэгч 171, http://my.tog.mn цахим үйлчилгээг хэрхэн ашиглах талаар мэдээлэл авсан хэрэглэгч 150, цахилгаан хэмнэх арга, хэрэгслийн талаар мэдээлэл авсан хэрэглэгчийн тоо 120 давжээ.


 


Sidebar Menu