20 6 сар

Шуурхай мэдээ

Өнөөдөр (2017.06.20) нийслэл хотод их хэмжээний устай бороо орж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний зарим шугам хамгаалалт (аваарын бус)-аар тасарч зарим хэрэглэгчдийн хэрэглээ түр тасалдаж байна.

Одоогийн байдлаар дараах газруудад цахилгаан эрчим хүчний тасралт гарсан бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шуурхай үйлчилгээний 14 бригад гэмтэл саатлыг засварлан ажиллаж байна.

- Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзалын арын орон сууцны зарим байр,
- Хан-Уул дүүргийн Нүхтийн амны зарим хэсгээр,
- Баянгол дүүргийн 4-р хорооллын зарим хэсгээр,
- Баянзүрх дүүргийн Дүнжингарав хороолол, Жанжины гудамжууд, Ботаник, Амгалангаас Улиастайн гүүр хүртэлх, Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дагуу зарим хэсгээр, Гачуурт, Шар хоолойн ам, Хуандайн ам.

УБЦТС ТӨХК 
2017.06.20-ны 16:30 минут


Sidebar Menu