09 7 сар

УБЦТС ТӨХК-ийн ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам, Эрчим хүчний салбарын 95 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангаж, гэрэл гэгээ түгээдэг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 7 ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаар зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Тодруулбал:

Алтан гадас одонгоор Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахмад ажилтан Сунгаравын Ганболд, Трансформаторын албаны инженер Дондогийн Төмөрбаатар, Өндөр хүчдэл түгээх төвийн монтёр Маналжавын Болдбаяр Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгийн ахлагч Отгондоржийн Цэнд-Аюуш, Хөдөлмөрийн хүндэт медалиар Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нярав Цэрэндоржийн Энхбаяр, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн Эрдэнэбаярын Эрдэнэцэцэг, Баруун түгээх төвийн инженер Алагбандийн Зоригт нар тус тус энгэрээ мялаалаа. 

Шагналыг гардуулсан Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тэдэнд хандаж үг хэлэхдээ Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийн түүчээ, баялаг бүтээгч хамт олондоо Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэе. Монгол Улсын зүрх болсон эрчим хүчний салбарынхаа тулах цаг, бахарлын эзэн болсонд та бүхэн ажлынхаа амжилтыг ахиулж, хөгжлийн их замд оруулах хувь нэмэр тань баялаг байх болтугай” гэв.


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu