23 11 сар

Нийслэлийн гамшгаас хамгаалах цахилгаанаар хангах албаны сургалт болов

Өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг “Нийслэлийн гамшгаас хамгаалах эрчим хүчээр хангах алба”-ны удирдах бүрэлдэхүүн буюу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдах ажилтнуудад гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг Даргын 2017 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, үзлэгиийн хуваарь батлах тухай” А/11 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү сургалт нь гамшгаас хамгаалах алба бүрэлдэхүүний Гамшгаас хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль, дүрэм,журмын мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд удирдлага, зохион байгуулалт, бэлтгэл, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ангиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.


Sidebar Menu