15 2 сар

Ахмад ажилтан Д.Энхтөр Алтан гадас одонгоор шагнууллаа

 

Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар УБЦТС ТӨХК-ийн ахмад ажилтан Доржийн Энхтөрийг "Алтан гадас" одонгоор шагнасныг өнөөдөр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан гардууллаа.

Доржийн Энхтөр нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, түгээх сүлжээнд гарсан гэмтэл, тасралтыг богино хугацаанд илрүүлэн засварлах, цахилгаан байгууламжийн найдвартай ажиллагааг хангахүйл хэрэгт биечлэн идэвх зүтгэл гарган оролцож, мэдлэг чадвараа дайчлан тасралтгүй 32 жил монтёроор ажиллаж, 2016 онд гавьяаныхаа амралтыг авсан юм.

 

 


Sidebar Menu