28 3 сар

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллана

   

  Өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мөрдүүлэх, төрийн өмчид хохирол учруулсан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, харилцан мэдээлэл солилцох, хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

   Санамж бичигт барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, хуулийн этгээдийг зөрчлийг арилгах хүртэл, УБЦТС ТӨХК-ийн эзэмшлийн цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг гэмтээсэн, эрчим хүчний хэрэглээний зүй бус үйлдэл гаргасан хуулийн этгээдэд хариуцлага тооцуулахад хоёр талын оролцоо, зарчим, эрх, үүргийг тодорхой тусгасан байна.


Sidebar Menu