28 4 сар

УБЦТС ТӨХК “ТОП-29”дэх аж ахуйн нэгжээр эрэмбэлэгдлээ

   Өчигдөр Төрийн ордонд Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардууллаа. Өдгөө 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 29 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.

   УБЦТС ТӨХК нь 2017 онд  2,240.7 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулан, төлөвлөгөөт алдагдлыг 0.91 пунктээр бууруулж, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүлж, улсын төсөвт 17.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх, гэрэлгүй айл өрхүүдийг цахилгаанд холбох төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

    2017 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас УБЦТС ТӨХК болон Дулааны цахилгааны станц IY,III, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг долоон төрийн өмчит хувьцаат компани багтаж байна.


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu