04 5 сар

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага – 2018” өдөрлөгт амжилттай оролцлоо

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нийслэлийн төв талбайд өчигдөр зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага – 2018” өдөрлөгт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь идэвхтэй оролцож, хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчний нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Хоёр дахь жилдээ болж буй өдөрлөг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудад төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, нэг цэгээс үйлчилгээг хүргэх зорилготой. Нийт 75 үйлдвэр, компани оролцсон Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага – 2018” өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар нээж, компани, үйлдвэрийн газруудын үйлчилгээний цэгүүдээр явж танилцсан.

УБЦТС ТӨХК өдөрлөгийн арга хэмжээгээр 6 төрлийн 21 үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээний цэгээс хэрэглэгч, олон нийтэд үзүүлж, мэдээлэл өгч ажилласан бөгөөд нийт 132 хэрэглэгчид үйлчилж, тайзнаа хэрэглэгчийн дуудлага барагдуулах үйлчилгээг харуулсан тусгай үзүүлбэр үзүүлж, компанийн сүлд дуугаараа ая дууны мэндчилгээ хүргэлээ.


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu