14 5 сар

УБЦТС ТӨХК-ийн ажилтнууд мод тарих үйлсэд нэгдлээ

2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих “Үндэсний өдөр” болгон зарласан билээ.
 
Энэ жилийн хаврын мод тарилт “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтнууд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
 
 
Энэ удаагийн мод тарих үйлсэд компанийн удирдлага, нэгжийн дарга нар болон ажилтнуудаас бүрдсэн 30 гаурй хүн оролцож нарс, монос, хайлаас гэсэн гурван төрлийн 30 ширхэг мод тарихын зэрэгцээ өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ орууллаа.
 
Бид хэрэглэгчдэд амьдралын чухал хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчийг түгээдэг, харин тарьсан моднууд маань хүчилтөрөгчийг түгээнэ.
 
  
 
 
  

Холбоотой мэдээлэл

Sidebar Menu