17 5 сар

Шилжин суурьшсан мал бүхий айл өрхүүдийг цахилгаанд холбож байна

 

 УБЦТС ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шилжин суурьшиж буй 300 гаруй айл өрхийг цахилгаанд холбох, үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхлүүллээ.

   Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор мал бүхий иргэдийг хориглосон бүсээс гаргаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийны хэсэг, 355-ын гарам руу тавдугаар сард багтаан нүүлгэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан онцгой комиссоос явуулж байгаа билээ. Эдгээр айлуудыг УБЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг богино хугацаанд хийхээр ажиллаж байна.


Sidebar Menu