21 6 сар

Баянхошууны тойрогт “Хэрэглэгчийн өдөр” боллоо

УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь тус дүүргийн захаар байршилтай 7, 8, 11, 24, 25, 28 дугаар хороо буюу Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа орчмын хэрэглэгчдэдээ зориулж “Хэрэглэгчдийн өдөр”-ийг зохион байгууллаа.

Баянхошууны тойргийн дэргэд байрлах Сонгинохайрхан ХҮТ-ийн салбар танхимд өчигдөр болсон өдөрлөгийн үеэр 17 өрхийг цахилгаанд шинээр холбон 104 хэрэглэгчийн гэрээг сунгаснаас гадна 18 хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч 177 хэрэглэгчид өөрийнх нь хүсэлтээр тоолуур, техникийн үйлчилгээг үзүүлжээ.

Мөн энэ өдөр 723 хэрэглэгч нийт 57,385,300 төгрөгийн  цахилгааны төлбөр төвлөрүүлж, 1039 хэрэглэгч зөвлөгөө мэдээлэл авчээ.

Маргааш УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв Шар хадны эцэст болон Бөхийн өргөөний зүүн урд байрлах ХҮТ-ийн байрандаа “Хэрэглэгчдийн өдөр”-ийг зохион байгуулах гэж байгаа тул хэрэглэгчид Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. 

 

  


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu