25 6 сар

Шар хадны эцэст “Хэрэглэгчийн өдөр” боллоо

УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв гэр хорооллын хэрэглэгчдэд үйлчилгээгээ танилцуулж, мэдээлэл өгөх зорилгоор дүүргийнхээ 9 дүгээр хороонд байрлах Шар хадны эцсийн буудлын талбайд "Хэрэглэгчийн өдөр"-ийг өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа.

Энэ өдөрлөгөөр 13 өрхийг цахилгаанд шинээр холбон, 3 хэрэглэгчийн санал, гомдлыг шийдвэрлэж, 288 хэрэглэгчид өөрийнх нь хүсэлтээр тоолуур, техникийн үйлчилгээг үзүүлснээс 63-т нь үнэ төлбөргүй үйлчилж, 706 хэрэглэгчийн 35,6 сая төгрөгийн  цахилгааны төлбөрийг төвлөрүүлжээ.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн хэрэглэгчдээ идэвхжүүлж, хөгжөөх үүднээс “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний үүргээ хангалттай биелүүлж, цахилгааны төлбөрөө хугацаанд нь тогтмол төлдөг, цахилгааны холбогдолтой асуулт хариултын тэмцээнд ялсан 2 хэрэглэгчийг шалгаруулж урамшуулснаас гадна цахилгаан халаагуурын хожилтой азын сугалааны эзнийг тодруулах арга хэмжээнүүдийг явуулсан байна.

Энэ дашрамд өдөрлөгт оролцож буй хэрэглэгчдэд үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж, шаардлагатай мэдээллийг өгч ажилласан Хаан банк, Төрийн банк, мөн Монватт, Гранд бай зэрэг цахилгаан халаагуур нийлүүлэгч компаниуддаа талархал илэрхийлье.

  


Sidebar Menu