03 7 сар

Шинэ холболт, техникийн нөхцөлийн хүсэлтийг цахимаар авна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчинд шинээр холбогдох, техникийн нөхцөл авах, техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам зөөх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, хариу өгөх ажлыг цахимд шилжүүллээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг энэ төрлийн хүсэлтийг тус компани Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дэх УБЦТС ТӨХК-ийн цэгт болон компанийн төв байранд хүлээн авдаг байсан бол энэ сарын 2-ны өдрөөс эхлэн ийнхүү цахимаар авч эхлэн үйлчилгээгээ өргөжүүлж байна.

Шинэ холболт, техникийн нөхцөлийн хүсэлтийг www.new.tog.mn хаягаар хүлээн авна.


Sidebar Menu