10 7 сар

Ажлын хэсэг томилогдов

   Иргэд аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд цахилгааны ил задгай утас, техникийн шаардлага хангаагүй шугам, тоноглол ашиглагдаж байсны улмаас хүний амь нас эрсдсэн харамсалтай тохиолдлууд гарсан тул Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Гүйцэтгэх захирал 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаар тушаалаар Ажлын хэсэг томиллоо. Ажлын хэсгийг УБЦТС ТӨХК-ийн Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дарга нар, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн сургалтын инженер, Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналт, ХАБЭАХБ инженерүүд, Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн журмын сангийн инженер, Борлуулалт тоолуурын хэлтсийн хэмжүүрийн инженер, Түгээх төвийн ашиглалтын инженер, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн техник үйлчилгээний инженерүүд, Маркетингийн албаны хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн томоохон баг бүрдүүлж байна.

   Ажлын хэсэг нь нийслэл, түүний ойр орчим дахь цахилгааны агаарын болон кабель шугам, тоноглолуудад эзэмшлийн заагийг үл хамааран эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлагыг хэрэглэгчдэд тараах, мэдээлэх, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж, болзошгүй аюул эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллана.

   Ажлын хэсэг нь компанийн болон хэрэглэгчдийн эзэмшлийн цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавьсан ажлын гүйцэтгэл үр дүн, цаашид авах арга хэмжээг нэгтгэн боловсруулж сар бүрийн 25-ны өдөр тайлагнаж байх юм.


Sidebar Menu