20 8 сар

Эрчим хүчний ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

   Цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд тасралтгүй түгээн, өрх айл бүрт гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд зүтгэж, ажлын амжилт, бүтээлч үйл хэргээрээ улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР -ийг  2018 оны 08 дугаар сарын 18-ны Бямба гарагын амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

   Ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан 4 ажилтан Монгол улсын төрийн далбаа, компанийн тугийг баярын талбайд хүндэтгэлтэйгээр залж, баярын үйл ажиллагааг нээсэн нь бахархалтай байлаа.

 Манай хамт олноос “Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 2 ажилтан, “Хүндэт жуух бичиг”-ээр 17 ажилтан шагнуулан ажил, хөдөлмөрөө үнэлүүллээ.

 

   Энэхүү баярын өдөр уламжлал болсон үндэсний бөхийн барилдаан,  “Сэтгэлд хоногшсон Монгол кино”, “Галзуу фанат” зэрэг урлаг, уран сайхны үзүүлэн тоглолтууд явагдаж, түрүү манлайгаа тодрууллаа.

Хүчит бөхийн барилдаан

 

Түрүү бөх                      Сонгинохайрхан ХҮТ-ийн бөх Ж.Наранбаатар

Үзүүр бөх                      Баянзүрх ХҮТ-ийн бөх Б.Анхжаргал

Шөвгийн дөрөв             Баруун түгээх төвийн бөх Э.Сосорбарам

Шөвгийн дөрөв             Зүүн түгээх төвийн бөх Д.Чимэддорж

 

 

 “Сэтгэлд хоногшсон Монгол кино”сэдэвт урлагын мэндчилгээ

 

I БАЙР                                               Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв “Анхны алхам” киногоор 

                

 

II БАЙР                                              Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв “Хөхөө гэрлэх дөхлөө” киногоор

          

III БАЙР                                             Төвийн нийтлэг үйл ажиллагааны нэгж “Зэрэг нэмэхийн өмнө” киногоор 

                     

“Шилдэг эрэгтэй дүр”                      

Чингэлтэй ХҮТ-ийн монтёр-авлага барагдуулагч Б.Ариунболд“Энэ хүүхнүүд үү” киноны  Доржийн дүрээр

 

“Шилдэг эмэгтэй дүр”                       

Сонгиохайрхан ХҮТ-ийн монтёр-авлага барагдуулагч Б.Алтанцэцэг “Рашаантын-18” киноны эгчийн дүрээр

 

  

“Галзуу фанат” хөл бөмбөгийн тэмцээн

 

I БАЙР                                    Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв

II БАЙР                                   Төвийн хэсгийн Захиалагчийн техник хяналтын нэгж

III БАЙР                                  Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu