13 9 сар

Сонгинохайрхан дүүргийн 120 гаруй өрх цахилгаанд холбогдоно

   

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Одонтын 12, 21, 30 дугаар гудамжны гэрэл цахилгаангүй 123 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг бууруулах зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 250 кВА чадалтай иж бүрэн агаарын дэд станц,  0.4-6 кВ-ын 2870 метр агаарын шугамын угсралтын ажлыг зураг, төслийн дагуу хийж гүйцэтгээд байна.

   Энэ ажлыг тус компани өөрийн харьяа есөн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, таван Түгээх төвийг оролцуулан ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулан богино хугацаанд хийж байгаагаараа онцлог юм.

   Өнөөдөр эдгээр төвүүд угсарсан тулгуурууддаа агаарын шугам татах, 123 ш өдөр, шөнийн тарифт электрон тоолуур бүхий 38 ш тоолуурын нэгдсэн хайрцаг угсрах, хайрцгуудыг тулгуурт бэхлэх, айл өрхүүдийг шинээр холбох ажлыг мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа, хурд хүчээ уралдуулан технологийн дагуу хийж гүйцэтгээд, ялагчаа тодруулна.

   УБЦТС ТӨХК-аас 2018 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд хийгдэж буй энэхүү ажилд нийт 163 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна.

   Тус компани нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан эрчим хүчийг түгээн, борлуулах  үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 378 мянга гаруй хэрэглэгчтэй байгаагаас 150 мянга гаруй нь гэр хорооллын хэрэглэгч байна.

   Нийслэлийн зах хаяа улам тэлж, хэрэглэгчдийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан гэр хорооллын цахилгаан хангамжийг найдвартай ажиллагааг сайжруулахын тулд компаниас засвар шинэчлэлийн ажлуудыг тасралтгүйхийжбайна.

   Энэ онд СХД-ийн 21-р хороо Партизан, 25-р хороо Одонтын 12, 21, 30-р гудамж, ХУД-ийн Биогийн 5-р гудамж, БЗД-ийн 22-р хороо Шар хад, СБД-ийн 20-р хороо Хадатын ам, Төв аймгийн Баян-Өнжүүл, Аржанчивлин, Зуунмод зэрэг зарим сумдын гэр хорооллын шугамуудыг шинэчилж, нийт 5892 өрхийн цахилгаан хангамжийг найдваржуулна.

   Эрчим хүчний яам, УБЦТС ТӨХК-аас гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулжхүчдэлийн уналтыг багасгах, шинээр сууршьсан өрхүүдийг цахилгаантай болгоход чиглэсэн ажлын үр дүнд сүүлийн гурван жилд гэхэд л 12 мянга орчим өрх гэрэл цахилгаантай болоод байна.


Sidebar Menu