14 9 сар

Одонт-2018" ажил мэргэжлийн уралдаан боллоо

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Одонтын 12, 21, 30-р гудамжны гэрэл цахилгаангүй 123 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг бууруулах "Одонт-2018" ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр өндөрлөлөө.

Энэ ажлыг тус компани харьяа есөн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, таван Түгээх төвөө оролцуулан ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулан хийсэн юм. 
Уралдаанд оролцсон нийт 14 багийн ажилтнууд агаарын дэд станц барьж тоноглох, угсарсан тулгуурууддаа агаарын шугам татах, 123 ш өдөр, шөнийн тарифт электрон тоолуур бүхий 38 ш тоолуурын нэгдсэн хайрцаг угсрах, хайрцгуудыг тулгуурт бэхлэх, айл өрхүүдийг шинээр холбох ажлыг мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа, хурд хүчээ уралдуулан богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Уралдааны дүнг танилцуулахаас өмнө компанийн нийт ажилтнууддаа хэрэглэгчдийнхээ талархлын үгийг дамжуулъя. Дүүрэгтээ хамгийн олон оршин суугчидтайд тооцогддог СХД-ийн 25 дугаар хорооны дарга Р.Батчулуун хүрэлцэн ирж, Одонтын гудамжны нийт оршин суугчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлэн ажлын амжилт хүссэн бол тус хорооны иргэн Ц.Ганхуяг “...Энд анх хоёр жилийн өмнө нүүж ирсэн. Айлаас дамжуулж тог цахилгаанд холбогдсон, хүчдэлийн түвшин тааруу хэцүү байсан. Одоо чанартай цахилгаантай болсон болохоор шалны халаалт ашиглах боломжтой болсондоо сэтгэл өндөр байна, та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Уралдааныг Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Тоолуурын щит тоноглох эмэгтэй ажилтнуудын дунд явуулж, тус бүрт нь байр эзлүүлсэн бөгөөд Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээс тус бүр нэг монтёрын зэргийг нэмж, машин механизмын чадварлаг хоёр жолоочийг шалгаруулан, 15 ажилтанд ур чадварын нэмэгдэл цалин олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Уралдааны дүн:

Түгээх төвүүдээс Тэргүүн байр Зуунмод түгээх төв

Түгээх төвүүдээс Дэд байр Баруун түгээх төв

 

Түгээх төвүүдээс Гутгаар байр Өндөр хүчдэл түгээх төв

 

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээс Тэргүүн байр Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээс Дэд байр Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээс Гутгаар байр Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв

Тусгай байр: Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв

Эмэгтэй ажилтнуудаас:

 Нэгдүгээр байр: Э.Урансайхан /Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв/

Хоёрдугаар байр: Д.Гэрэл /Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв/

Гуравдугаар байр: Б.Алтанцэцэг /Өндөр хүчдэл түгээх төв/

Зэрэг нэмсэн монтёр:

О.Эрдэнэдалай /Баруун түгээх төв/

Б.Мөнхсайхан /Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв/

Ур чадвартай жолооч:

П.Батмөнх /Тээвэр үйлчилгээний алба/

С.Гантөмөр /Тээвэр үйлчилгээний алба/


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu