Баруун түгээх төв

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН БАРУУН ТҮГЭЭХ ТӨВ
 
Үйлчилгээний хүрээ
Баруун түгээх төв нь нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хэрэглэгчдэд чанартай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэгтэй. Мөн эдгээр дүүрэг дэх компанийн  эзэмшлийн 387 АТП агаарын дэд станц, 321 хаалттай дэд станц, 46 КТПН, 6,10 кВ-ын  618 км, 0.4 кВ-ын 275.8 км цахилгаан дамжуулах кабель шугам, 6,10 кВ-ын 564.4 км, 0.4 кВ-ын 820 км цахилгаан дамжуулах агаарын шугамын  ашиглалтыг хариуцна. Нийт суурилагдсан чадал 759.6 МВТ.
 
   
 
Ажил үйлчилгээ
  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Дуудлагын төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах 
 
Бүтэц зохион байгуулалт
Баруун түгээх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт үйлчилгээ, Шуурхай үйлчилгээ, Агаарын шугамын засвар үйлчилгээ, Кабель шугамын засвар үйлчилгээ, Угсралтын нийт зургаан хэсгийн 158 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Хаяг
17070, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж-36
 
    

Sidebar Menu