Зүүн түгээх төв

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ЗҮҮН ТҮГЭЭХ ТӨВ
 
Үйлчилгээний хүрээ
Зүүн түгээх төв нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх хэрэглэгчдэд чанартай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үүрэгтэй. Мөн эдгээр дүүрэг дэх компанийн  эзэмшлийн 526 агаарын дэд станц, 289 хаалттай дэд станц, 50 КТПН, 6,10 кВ-ын  476.65 км, 0.4 кВ-ын 320.5 км цахилгаан дамжуулах кабель шугам, 6,10 кВ-ын 496.1 км, 0.4 кВ-ын 883.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтыг хариуцдаг. Нийт суурилагдсан чадал 779.53 МВА. 
 
  
  
 
Ажил үйлчилгээ
  1. Агаарын болон кабель шугам, дэд станц, тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. Дуудлагын төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  3. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх
  4. Тоног төхөөрөмжид хэмжилт туршилт хийх, кабель шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах 
 
Бүтэц зохион байгуулалт
Зүүн түгээх төв нь Нийтлэг үйлчилгээ, Ашиглалт үйлчилгээ, Шуурхай үйлчилгээ, Агаарын шугамын засвар үйлчилгээ, Кабель шугамын засвар үйлчилгээ, Угсралтын нийт зургаан хэсгийн 161 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Хаяг
14181, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу-20
 

Sidebar Menu