БАЯНГОЛ ХҮТ

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН БАЯНГОЛ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ
Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь тус Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 11, 12, 31 дүгээр хорооны зарим айл өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар гэрээт хэрэглэгчийн тоо 48497 байна. 
 
Жич: Газар нутгийн онцлогоос шалтгаалан Баянгол дүүргийн 1, 2, 11, 20, 23 дугаар хорооны зарим, 3 дугаар хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгж тус Хэрэглэгчдэд үйлчлэх төвд харьяалагддаггүй.
 
Ажил үүрэг
  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуула
  5. Хэрэглэгчидтэй цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
 
Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 99 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Тоолуур, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн зургаан хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  
 
Хэрэглэгчдийг хүлээн авах танхим
  1. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  2. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах
  3. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  4. Дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  5. Дуудлагын дагуу ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих 
Техник үйлчилгээний хэсэг
  1. Техникийн үйлчилгээ үзүүлэх
  2. Цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээх
  3. Нэгдсэн щитэнд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
Тоолуурын хэсэг
  1. Тоолуур суурилуулах, угсрах
  2. Тоолуурт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  3. Тоолуур баталгаажуулах, лац тавих
  4. Тоолуурт хэмжилт хийх
Борлуулалтын хэсэг
  1. Тоолуурын заалт авах, бичилт хийх
  2. Цахилгаан эрчим хүчний тооцоо хийх
  3. Хэрэглэгчийг цикл, маршрутад хуваарилах
Авлага барагдуулах хэсэг
  1. Төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх
  2. Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  3. Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
  4. Гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх
  5. Төлбөрт алданги тооцох
  6. Авлагатай хэрэглэгчдийг шүүхэд шилжүүлэх
Нийтлэг үйлчилгээний хэсэг 
  1. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн санхүү бүртгэлийг явуулах
  2. Төлбөрийн нэхэмжлэл бүрийг тухайн хэрэглэгчийн төлбөр хийх цэгүүдэд хүргэх
  3. Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  4. Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
 
Хаяг
16067, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол - 8
 

Sidebar Menu