СҮХБААТАР ХҮТ

 
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН СҮХБААТАР ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ: 
Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Сүхбаатар дүүргийн 1-16, 18, 20, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны зарим хэсэг /дээд, доод Салхит/-т буюу Энхтайваны гүүрнээс хойш Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Хадат, Цуурайтын ам хүртэлх газар нутагт оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар гэрээт хэрэглэгчийн тоо 36083 байна. 
 
 
Ажил үүрэг
  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
  5. Хэрэглэгчидтэй цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
 
Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 98 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Тоолуур, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн зургаан хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  
 
Хэрэглэгчдийг хүлээн авах танхим
  1. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  3. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх, цуцлах
  4. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  5. Ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  6. Дуудлагын дагуу ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих 
Техник үйлчилгээний хэсэг
  1. Техникийн үйлчилгээ үзүүлэх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  3. Нэгдсэн щит, тоноглолд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  4. Шинэ холболтын хүсэлтийг газар дээр нь судлах
  5. 380B-оос доош хүчдэлийн түвшинд захиалгат үйлчилгээ үзүүлэх
Тоолуурын хэсэг
  1. Тоолуур суурилуулах, угсрах
  2. Тоолуурт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  3. Тоолуур баталгаажуулах, лац тавих
  4. Тоолуурт хэмжилт хийх
Борлуулалтын хэсэг
  1. Тоолуурын заалт авах, бичилт хийх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх
  3. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмжилт хяналт шалгалт хийх
  4. Хэрэглэгчийг цикл, маршрутад хуваарилах
Авлага барагдуулах хэсэг
  1. Хугацаандаа төлбөрөө хийгээгүй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
  2. Гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх
  3. Төлбөрт алданги тооцох
  4. Төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх
  5. Төлбөрийн өртэй хэрэглэгчтэй “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ” байгуулах
  6. Авлагыг шүүхээр шийдүүлэх
Нийтлэг үйлчилгээний хэсэг 
  1. Бичилт хийгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээх
  2. Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчдэд цахим шуудангаар хүргэх
  3. Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
 
Хаяг
14181, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Их тойруу 2
Утас: 70047004  
 
Салбар танхим, кассуудын байршил:
  1. “Салбар танхим” СБД-ийн 15-р хорооны дэргэдэх өөрийн байранд
  2. “Бэлх” касс: СБД-ийн 18-р хороо Бэлхийн эцсийн Гоб хүнсний дэлгүүрт
  3. “Бүрд” касс СБД-ийн 13-р хороо 32-ын тойрог, Бүрд худалдааны төвд

Sidebar Menu