НАЛАЙХ ХҮТ

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН НАЛАЙХ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
 
 
Үйлчилгээний хүрээ
Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар гэрээт хэрэглэгчийн тоо 10612 байна.
 
 
Ажил үүрэг
  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчдэд техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах
  5. Хэрэглэгчидтэй цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 46 ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Тоолуур, техник үйлчилгээ, Борлуулалт, Авлага барагдуулах, Нийтлэг үйлчилгээний гэсэн дөрвөн хэсгээр дамжуулан хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  
 
 
Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Борлуулалтын хэсэг
  1. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  3. “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх, цуцлах
  4. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  5. Ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  6. Дуудлагын дагуу ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих
  7. Тоолуурын заалт авах, бичилт хийх
  8. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх
  9. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмжилт хяналт шалгалт хийх
  10. Хэрэглэгчийг цикл, маршрутад хуваарилах
Тоолуур, техник үйлчилгээний хэсэг
  1. Техникийн үйлчилгээ үзүүлэх
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  3. Нэгдсэн щит, тоноглолд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  4. Шинэ холболтын хүсэлтийг газар дээр нь судлах
  5. 380B-оос доош хүчдэлийн түвшинд захиалгат үйлчилгээ үзүүлэх
  6. Тоолуур суурилуулах, угсрах
  7. Тоолуурт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  8. Тоолуур баталгаажуулах, лац тавих
  9. Тоолуурт хэмжилт хийх
Авлага барагдуулах хэсэг
  1. Хугацаандаа төлбөрөө хийгээгүй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх
  2. Гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх
  3. Төлбөрт алданги тооцох
  4. Төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх
  5. Төлбөрийн өртэй хэрэглэгчтэй “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ” байгуулах
  6. Авлагыг шүүхээр шийдүүлэх
Нийтлэг үйлчилгээний хэсэг 
  1. Бичилт хийгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээх
  2. Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчдэд цахим шуудангаар хүргэх
  3. Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх
Хаяг
12790, Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо Жаргалант  
Утас:70233558

Sidebar Menu