Мэндчилгээ



Эрхэм хэрэглэгч таны болон танай гэр бүлийн амар амгаланг эрэн мэндчилье.
 
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрт суух 350 шахам мянган хэрэглэгч буюу  Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувьд цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулах, түгээх сүлжээний  ашиглалтын  найдвартай  ажиллагааг  хангах,  холбогдох  үйлчилгээг хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн хүргэх үүрэгтэй эрчим хүчний салбарын ууган компаниудын нэг билээ.
 
Улс орны хөгжлийн тулгуур, ард иргэдийн амин чухал хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгч, дамжуулагчаас хүлээн авч хэрэглэгчдэд түгээх үйлсэд зүтгэсээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 85 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Золгож буй гал тахиа жилдээ айл бүрийн хойморт инээд цалгиж, хүн бүрийн сэтгэлд жаргал хурахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
 
УБЦТС ТӨХК-ИЙН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                        Д.БАЯРСАЙХАН

Sidebar Menu