ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

1. Юуны өмнө шугам тоноглолын эзэмшил, ашиглалтыг тодорхой болгоно. Үүнд:
 
- Аж ахуйн нэгж, иргэн нь техникийн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэсэн хуваарилах байгууламж, дэд станц, цахилгаан дамжуулах кабель болон агаарын шугам, бусад цахилгаан тоноглолыг УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн, шилжүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байх;
- Хэрэв хүсэлт гаргаж буй тал нь хуваарилах байгууламж,, дэд станц, цахилгаан дамжуулах кабель болон агаарын шугам, бусад цахилгаан тоноглолоо УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлж өгөхгүй тохиолдолд харьяа Түгээх төвтэй ашиглалт үйлчилгээний гэрээ хийж, эзэмшил ашиглалтыг тодорхой болгосон байх;
- Байрны улсын комиссын шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байх;
 
2. Шугам тоноглолын эзэмшил, ашиглалтыг тодорхой болгосны дараа дараах материалыг бүрдүүлэн УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтэст өгнө. Үүнд: 
- Борлуулалт хүлээлгэн өгөх аж ахуйн нэгж, иргэний хүсэлт /албан бичиг, өргөдөл/ Татаж авах
- Техникийн нөхцлийн хуулбар;
- Улсын комиссын актын хуулбар;
- Нийтийн эзэмшлийн орц, шат, талбай, гараж, подвалын цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах СӨХ-ийн албан бичиг /Хэрвээ СӨХ албан ёсоор байгуулагдаагүй бол дээрх тооцоог хариуцах байгууллагын албан бичиг/; Татаж авах
- Орон сууцны дулаан ЦТП-ээс аваагүй, ялтсан бойлертой бол цахилгаан эрчим хүчний тооцоог хариуцах ОСНАА-н конторын албан бичиг /Хэрэв конторт хүлээлгэж өгөөгүй бол дээрх тооцоог хариуцах байгууллагын албан бичиг/; Татаж авах
- Барилгын 0.4 кВ-ын кабель шугам болон бусад цахилгаан тоноглолыг УБЦТС ТӨХК-ийн хөрөнгөд шилжүүлэхээр материалаа өгсөн бол ТӨХ-ны шийдвэр гартал цахилгаан тоноглолын ашиглалтыг хариуцах тухай албан бичиг Татаж авах
- Хэрэв орон сууцны хорооллын ашиглалтанд орсон хэсгийн борлуулалтыг хүлээлгэж өгөх бол дэд станц, 0.4 кВ-ын шугам тоноглолын ашиглалтыг хариуцах тухай албан бичиг; Татаж авах
- Орон сууц нь УБЦТС ТӨХК-ийн дэд станцаас биш хувийн дэд станцаас цахилгаан эрчим хүчний тэжээлтэй, тухайн дэд станцын ашиглалтыг хүлээлгэж өгөөгүй бол дэд станцын ашиглалтыг хариуцах эзэмшигчийн албан бичиг;
 
3. Хүсэлт гаргаж буй талын материалыг судалж үзээд, борлуулалтыг хүлээн авах боломжтой бол “Шийдвэр хүргүүлэх тухай” албан тоотыг хүсэлт гаргагчид болон харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлнэ. 
 
4. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхимын мэргэжилтэн  шийдвэрийн дагуу хүсэлт гаргаж буй талд шаардлагатай материалын жагсаалт болон тоолуур хэмжих хэрэгсэл хүлээлцэх маягт өгнө.
Материал бүрдсэн тохиолдолд үйл ажиллагааны дэг жаягийн дагуу тухайн орон сууцны борлуулалтыг хүлээн авч, айл өрх, аж ахуйн нэгжтэй  “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулна. 
Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа бол банкны зээлийн гэрээний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Тоолуурын гэрчилгээний хуулбар;

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрээс гадна импортын болон салхин эх үүсвэрээс хангадаг. Нийт хэрэглээний  95 орчим хувийг дулааны,  4-5%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна.

Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан ба сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дараах байдлаар тогтоосон байдаг. Үүнд:

·Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар/өнөөгийн байдлаар 160-190 төг/,

·5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар/өнөөгийн байдлаар 90-120 төг/,

·Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам. доллар/өнөөгийн байдлаар 300-360 төг/.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нь үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг.

Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд 4 төг байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг /НӨАТ-гүй/ нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4%-ийг эзлэхээр байна.

Дэлхийн олон улс оронд байгалийн баялагийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Таны цахилгааны төлбөрт тусгагдсан дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.

"Аж ахуйн нэгж хэрэглэгч"-ийн цахилгаан хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл

 

"Ахуйн хэрэглэгч"-ийн цахилгаан хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл

Тус компанийн Зүүн, Баруун, Зуунмод, Налайх, Өндөр хүчдэл түгээх төвүүд ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цаг хүртэл, Шуурхай үйлчилгээний хэсгүүд 24 цагаар тасралтгүй ажилладаг.

Харин Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд Даваа-Баасан гаригт 08:00-21:00, Бямбад 10:00-16:00 цаг хүртэл ажиллаад Нямд амарна.

УБЦТС ТӨХК-ийн бүх нэгжтэй 70047004 дугаарын утсаар холбогдоно.

Хамгаалалтын зурваст хориглох зүйлс:
 
  1. Дэд станц, хуваарилах байгууламж нь ой, тариа, ногооны талбайд байрласан тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалах,
  2. Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барих,
  3. Шугам сууц эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах,
  4. Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулах.

Та харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхимд биеэр ирж цахилгаан хангамжийн 220В, 0,4кВ түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд шинээр  холбогдох өргөдлийг бөглөж өгнө. 
Та УБЦТС ТӨХК-тай өмнө нь /аль нэг ХҮТ-д/ цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй байсан бол энэ тухай мэдэгдэж хуучин гэрээг шаардлагатай гэж үзвэл цуцлах үүрэгтэй бөгөөд төлбөрийн тооцоогүй болсон байх ёстой.
Цахилгаан хангамжийн 220В, 0.4кВ болон түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох аж ахуйн нэгж байгууллага болон үйлчилгээ эрхэлдэг иргэн дараах материалыг бүрдүүлнэ:

д/д

Аж ахуйн нэгж байгууллага болон үйлчилгээ эрхэлдэг иргэн

380В

220В

1

Техникийн нөхцөлийн хуулбар

Техникийн нөхцөлийн хуулбар

2

Холболтын протоколын хуулбар

Газардуулгын протоколын хуулбар. /Орон сууцны байрны ерөнхий щитнээс холбогдсон бол шаардлагагүй/

3

Газардуулгын протоколын хуулбар

Тоолуурын гэрчилгээний хуулбар

4

Тоолуурын гэрчилгээний хуулбар

Газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар

5

Гүйдэл, хүчдэлийн трансформаторын гэрчилгээний хуулбар

Байгууллагын гэрчилгээний хуулбар. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

6

Газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар

Харилцах утасны дугаар

7

Байгууллагын гэрчилгээний хуулбар. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

 

8

Харилцах утасны дугаар

 

Цахилгаан хангамжийн 220В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгч дараах материалыг бүрдүүлнэ:

д/д

Ахуйн хэрэглэгч

220В

380В

Орон сууцны хэрэглэгч

Гэр хорооллын хэрэглэгч

1

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

Кадастрын зураг, газрын  гэрчилгээний хуулбар

Техникийн нөхцөлийн хуулбар

2

Иргэний үнэмлэхний хуулбар

Иргэний үнэмлэхний хуулбар

Холболтын протоколын хуулбар

3

Тоолуурын гэрчилгээний хуулбар

Хорооны тодорхойлолт

Газардуулгын протоколын хуулбар

4

Харилцах утасны дугаар

Тоолуурын гэрчилгээний хуулбар

Кадастрын зураг, газрын  гэрчилгээний хуулбар

5

 

Харилцах утасны дугаар

Иргэний үнэмлэхний хуулбар

6

 

 

Хорооны тодорхойлолт

7

 

 

Тоолуурын гэрчилгээний хуулбар

8

 

 

Харилцах утасны дугаар

Бид хэрэглэгчдэдээ цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөх бүхий л боломжуудыг бий болгосон тул та өөрт тохирохыг нь сонгон үйлчлүүлээрэй.
- Компанийн цахим үйлчилгээг ашиглах
http://my.tog.mn цахим хуудас, эсвэл ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг суулгаснаар хоногийн 24 цагийн турш төлбөрөө төлөх боломжтой
- Мөн та өөрийн харилцдаг банкны цахим үйлчилгээг ашиглах
- Биллинг болон и-биллинг үйлчилгээг сонгосноор банк таны нэр дээр ирсэн нэхэмжлэлийн дагуу данснаас цахилгааны төлбөрийг сар бүр автоматаар шилжүүлнэ
- Интернэт болон Мобайл банкаас харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансанд төлбөрөө шилжүүлэх
- Бэлэн мөнгөний машин ашиглан төлбөрөө хийх
- ТҮЦ машинаар цахим картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой
- Мэдээж хуучин шигээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудаар төлөх боломж нээлттэй

Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын лавлагаа авах бол 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой тоог мессежээр бичиж авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://tog.mn –вэбсайтаас авна уу.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дансны дугаар:

Д.д

ХҮТ-ийн нэр

Хадгаламж банк

Хаан банк

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт банк

Улаанбаатар банк

1

Хан-Уул 

10210000117

5033026956

453001305

1102033206

4041265

2

Сонгинохайрхан

10210000105

5005055084

499007508

1701001011 1102016636

 

3

Баянгол 

10210000116

5034092204

499007597

1801009072

 

4

Сүхбаатар

10210000104

5020501950

453003528

1102016648

 

5

Баянзүрх

10210000122

5003141498

404002680

1201001470

 

6

Чингэлтэй

10250001232

5020778661

499179095

1105034251

 

7

Налайх

10210000107

5749013229

404002613

   

8

Налайх  - Архуст

 

5726001005

 

 

 

9

Налайх -Баян сум

 

5728012946

 

 

 

10

Налайх  - Багахангай

 

5754001045

 

 

 

11

Налайх - Баянжаргалан

 

5730009132

 

 

 

12

Налайх - Багахангай

 

5754001045

 

 

 

13

Налайх - Төв Эрдэнэ

 

5747006519

 

 

 

14

Зуунмод

31000001853

5721010059

-

   

15

Зуунмод - Баянхангай

 

5732001132

 

 

 

16

Зуунмод - Аргалант

 

5725001006

 

 

 

17

Зуунмод - Алтанбулаг

 

5724004213

 

 

 

18

Зуунмод - Төв Баянцогт

 

5734001016

 

 

 

19

Зуунмод - Баянчандмань

 

5735003318

 

 

 

20

Зуунмод - Батсүмбэр

 

5727045123

 

 

 

21

Зуунмод - Партизан

 

5755002219

 

 

 

22

Зуунмод - Баян-Өнжүүл

 

5731001008

 

 

 

23

Зуунмод - Лүн

 

5741001006

 

 

 

24

Зуслан

10210000108

5038008148

499208155

2800003858

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 199 дүгээр тогтоолын дагуу цахилгаан эрчим хүчний сарын суурь тарифыг 2000 төгрөг(НӨАТ-гүй)-өөр тооцон ахуйн хэрэглэгчдээс авч байна.

Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг аль ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь тарифыг авдаг.

Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын хэрэглээний тооцооны дүнд алданги тооцдог. Алдангийг бичилт хийснээс хойш 21 дэх өдрөөс эхэлж хоногийн 0.3 хувиар тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмж бичнэ.

Дараалан 3 сар төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу тухайн хэрэглэгч гэрээний зөрчлөө арилгах хүртэл хэрэглээг нь түр түдгэлзүүлнэ.

Манай компани нийт хэрэглэгчдийг борлуулалтын 6 циклд хуваадаг. Цикл гэдэг нь хэрэглэгчдийн тоолуурын заалтыг бичих, хэрэглэгчийн сонгосон банк буюу тооцооны касст нэхэмжлэл хүргэх, төлбөр хийх, төлөх тухай сануулах, цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүргэх, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд түдгэлзүүлэх, шүүхэд шилжүүлэх мэдэгдэл хүргэх, шүүхэд шилжүүлэх зэрэг ажиллагааг тодорхой өдрөөр тооцож нарийвчлан тусгасан хугацааг хэлнэ.

Цикл нь хэрэглэгчийн тоолуурын заалтыг авсан өдрөөс эхлэх ба хүснэгтэд заасан дарааллын дагуу хоног тоологдоно.

Циклд тусгагдсан ажилбар

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний заалт

Хугацаа /тоолуурын заалт авсан өдрөөс эхлэн тоологдоно/

Тоолуурын заалт авах

Гэрээнд заасан циклийн хугацаанд тоолуурын заалтыг 1-5 хоногт багтаан авна

Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.1

1-5 дахь хоног

Банкинд нэхэмжлэх хүргэх

Хэрэглэгчийн сонгосон банкинд төлбөрийн нэхэмжлэлийг 1 хоногт багтаан цахим хэлбэрээр илгээнэ

Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.2

2-6 дахь хоног

Төлбөр төлөхийг хүлээх өдрүүд

Төлбөрийн нэхэмжлэл банкинд хүргэгдсэнээс хойш хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүрэг хүлээнэ

Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.3

2-15 дахь хоног

Төлбөр хийх тухай сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх

Хэрэглэгч гэрээний хугацаандаа төлбөрөө хийгээгүй бол сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэнэ

3.1.5

11-15 дахь хоног

Алданги тооцох

Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож эхэлнэ

4.11

21 дэх хоног

Цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх

Хэрэглэгчид төлбөрөө төлөх тухай сануулах мэдэгдэл хүргэсэн ч төлөхгүй бол цахилгааны хэрэглээг түдгэлзүүлнэ

3.1.6

16 дахь хоногоос

Цахилгаан эрчим хүчний түдгэлзүүлсэн хэрэглээг сэргээх

Төлбөрөө төлсөн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг цаг тухайд нь сэргээх

3.2.4

Төлбөрөө төлсөн цаг тухайд

Шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдэгдэл хүргэх

   

Төлбөр хийгээгүй хэрэглэгчийг шүүхэд шилжүүлэх

   

Борлуулалтын 6 циклийн хугацааг харуулбал:

Цикл

Бичилт хийх өдрүүд

Банкинд нэхэмжлэл очих өдрүүд

Төлбөр төлөх өдрүүд

Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийг ЦЭХ-ийг түдгэлзүүлэх өдрүүд

R1

Сар бүрийн 1-5

Сар бүрийн 2-6

Сар бүрийн 15-ны өдрийг дуустал

Сар бүрийн 16-ны өдрөөс

R2

Сар бүрийн 6-10

Сар бүрийн 7-11

Сар бүрийн 20-ны өдрийг дуустал

Сар бүрийн 21-ны өдрөөс

R3

Сар бүрийн 11-15

Сар бүрийн 12-16

Сар бүрийн 25-ны өдрийг дуустал

Сар бүрийн 26-ны өдрөөс

R4

Сар бүрийн 16-20

Сар бүрийн 17-21

Сар бүрийн 31-ний өдрийг дуустал

Дараа сарын 1-ний өдрөөс

R5

Сар бүрийн 21-25

Сар бүрийн 22-26

Дараа сарын 5-ны өдрийг дуустал

Дараа сарын 6-ны өдрөөс

R6

Сар бүрийн 26-30

Сар бүрийн 27-оос дараа сарын 1-ний өдөр

Дараа сарын 10-ны өдрийг дуустал

Дараа сарын 11-ний өдрөөс

Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгслийг үндэслэн тооцдог. 
Аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:

 

Ахуйн /орон сууц, гэр хороолол/ хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:

Эрчим хүч хэрэглэх дүрмийн 43 дугаар заалтаас

Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгах ба энэ тухай тодорхойлолтыг эрчим хүчээр хангагч байгууллагаас авсан байна.

Тухайн байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эсвэл эзэмшигч нь худалдаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх тодорхойлолтыг шаардаж авна. Хэрэв тодорхойлолтыг аваагүйгээс эрчим хүчний өр төлбөртэй  байр, орон сууц, хашаа, газар авсан тохиолдолд шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг хариуцна.

Sidebar Menu