Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

      УБЦТСТӨХК-аас 2021 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй төлөөллийг хамтран ажиллахыг урьж байна.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.    Анкет бөглөж ирүүлэх.

2.    Төрийн бус байгууллагын албан хүсэлт /Хамтран ажиллах тухай /

3.     Иргэний үнэмлэхний хуулбар

4.     Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар /хүчин төгөлдөр хугацаатай байх/

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

УБЦТСТӨХК, Хан-уул дүүрэг 3-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, Утас: 11 34-24-20 дотуур утас-157,158