Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах  үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор УБЦТС ТӨХК нь 57 санал авах байрны цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

 

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж иргэн, аж ахуй нэгжүүд энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр  зөвшөөрөл авсан  болон захиалгат газар шорооны ажил хийж гүйцэтгэхээр байгаа бол түр зогсоож  цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангахад хамтран ажиллана уу. 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК