Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

УБЦТС ТӨХК-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Захирлын зөвлөлийн дарга:

Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Равдандоржийн ДАГДАН

Цахилгааны инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер. УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс ажиллаж байна.

 

 

Захирлын зөвлөлийн гишүүд: 

Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Лувсангийн ГАНЗОРИГ

Цахилгааны инженер мэргэжилтэй, цахилгаан системийн магистр Монгол  Улсын зөвлөх инженер. УБЦТС ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс ажиллаж байна.

 

Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Бөхбатын БАТ-ЭРДЭНЭ

Бизнесийн удирдлага, нягтлан бодогч, барилгын инженер мэргэжилтэй, мэргэшсэн инженер. УБЦТС ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар 2018 оны 03 дугаар сарын 27 ны өдрөөс ажиллаж байна.

 

Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Очирын ОТГОНБАЯР

Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. УБЦТС ТӨХК-ийн Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллаж байна.

 

Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Нанжидын ДАВААЖАРГАЛ

Эдийн засагч мэргэжилтэй. УБЦТС ТӨХК-ийн Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирлаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж байна.

 

Маркетинг, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Дарамбазарын СОЁЛ

Эдийн засагч, орчуулагч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр. УБЦТС ТӨХК-ийн Маркетинг, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж байна.

 

Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Батсүхийн БАТТҮШИГ

Эрх зүйч мэргэжилтэй, нийгмийн удирдлагын магистр. УБЦТС ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллаж байна.

 

Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Отгонхүүгийн АРИУНБОЛД

Нягтлан бодогч, бизнес судлаач, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч. УБЦТС ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчоор 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс ажиллаж байна.