Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БАЙНГЫН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангаж буй цахилгааны үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн үйл ажиллагааны бодит өртөг 2016 оны жилийн эцэст нийлбэр дүнгээр 1 кВт.цаг тутамд 141.55 төгрөг байна. Цахилгаан эрчим хүчний өртөгт нүүрсний үнэ, нүүрсний тээвэрлэлтийн зардлаас гадна эрчим хүчийг үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчийг дамжуулах, дамжуулалтаас хүлээн авч хэрэглэгчдэд түгээлт хийдэг компаниудын зардлууд болон импортын цахилгааны зардал, валютын ханшийн өөрчлөлтүүд нөлөөлж байдаг.  
 
Монгол улс жилд дунджаар 7.2 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаагийн 80.4 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 19.6 хувийг импортоор авч байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа 5.8 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчний 96 орчим хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцуудад үйлдвэрлэдэг.  
 
Эрчим хүч бол улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар учраас төрөөс үнийн зохицуулалтыг хийж, өндөр үнээр үйлдвэрлэсэн цахилгааныг хэрэглэгчдэд хямд үнээр борлуулдаг бөгөөд өртгийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг салбар хүлээж байдаг.
 
Өнөөдөр уул уурхайн олборлох, боловсруулах, аж үйлдвэр болон бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгааны тариф бодит өртөгт дүйцэж, айл өрхөд борлуулах цахилгааны тариф алдагдалтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл ахуйн буюу айл өрх хэрэглэгчдийн цахилгааны тарифыг бодит өртгөөс киловатт тутамд 30-50 төгрөгөөр бага тогтоосон нь энэ хэмжээгээр айл өрхүүдийн хэрэглээний төлбөрт хөнгөлөлт болон тусаж байна. 
 
Нэг кВт.цаг эрчим хүчний өртгийн мэдээлэл
 
Төлбөрийн үзүүлэлт Үнэ  төг/кВт.ц /НӨАТ-гүй/
1 Түлш, нүүрсний зардал 23.89
2 Үйлдвэрлэл, импортын зардал 62.92
3 Дамжуулалтын зардал 11.34
4 Түгээлт, хангалтын зардал 43.40
5 Нийт өртөг, зардал 141.55

Айл өрхөд борлуулах цахилгааны тариф  /НӨАТ ороогүй/

Хэрэглэгчдийн ангилал Үнэ /төг/кВт.ц/ Тарифын хөнгөлөлт /төг/кВт.ц/
1 Энгийн тоолууртай
 а Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 110.28 31.27
б Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи  хэрэглээг 130.08 42.74
2 2 тарифт тоолууртай
а Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ 116.18 25.37
б Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/ 88.98 52.57

 

Тиймээс айл өрхүүдэд хөнгөлөлттэй тарифаар цахилгаан эрчим хүчийг түгээж байгаа талаарх мэдээллийг хэрэглэгчдэд өгөхийн тулд “Төлбөрийн нэхэмжлэл”-д дараах байдлаар дэлгэрэнгүй оруулж эхэллээ. 

 
Жишээ 1:  Энгийн тоолууртай хэрэглэгч
Энгийн тарифт тоолууртай нэг хэрэглэгчийн сарын нийт хэрэглээ 305 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэж үзье. 305 кВт.ц цахилгааныг үйлдвэрлэхэд 47,490.03 төгрөг зарцуулагдсан бөгөөд хэрэглэгч 4,915.19 төгрөгийн тарифын хөнгөлөлтийг эдэлж, 42,574.84 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна.
 
 
 
Жишээ 2: Хоёр тарифт тоолууртай хэрэглэгч
Хоёр тарифт тоолууртай нэг хэрэглэгчийн сарын нийт хэрэглээ 305 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэж үзье. 
305 кВт.ц цахилгааныг үйлдвэрлэхэд 47,490.03 төгрөг зарцуулагдсан бөгөөд хэрэглэгч 9,303.64 төгрөгийн тарифын хөнгөлөлтийг эдэлж, 38,86.39 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна.
 
 
 
Жишээ 3: Нийгмийн халамжийн хөнгөлөлттэй тарифт хэрэглэгч
Нийгмийн халамжийн хөнгөлөлттэй тарифт хамрагддаг нэг хэрэглэгчийн сарын нийт хэрэглээ 305 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэж үзье. 
305 кВт.ц цахилгааныг үйлдвэрлэхэд 47,490.03 төгрөг зарцуулагдсан бөгөөд хэрэглэгч 20,375.14 төгрөгийн тарифын хөнгөлөлтийг эдэлж, 27,114.89 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна.