Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨРЛӨГ" БОЛЛОО

Өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөрлөгийг бүх салбар нэгжүүд дээрээ зохион байгууллаа

Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсээс улирал бүр компанийн бүх ажилтнуудыг хамруулж ХАБЭА-н өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ жилийн 2-р улирлын өдөрлөгийг Нийслэлийн онцгой байдлын газар, Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэг, дүүрэг тус бүрд байх Гал түймэр унтраах аврах ангиудын албан хаагчидтай хамтран зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь Цар тахлаас шалтгаалж түр зогсоод байсан сургуулилт, дадлагыг хийж, Гамшгийн үед нийслэлийг цахилгаан эрчим хүчээр хангах үүргээ хэрэгжүүлэх байнгын бэлтгэлийн нэг хэсэг болж байгаагаараа онцлог юм.

Өдөрлөгөөр ажилтнуудад яаралтай тусламжийн менежментийн үйлчилгээний талаар, амилуулах суурь тусламж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтуудыг мэргэжлийн багш нар зааж, зөвлөмж өглөө.

Гал түймэр унтраах ангийн мэргэжлийн гал сөнөөгчид офиссын ажилтнуудад галын аюулгүй байдлын тухай, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар сургалтыг зохион байгууллаа. Мөн гал эсэргүүцэх тактикийн дадлага сургуулилт хийж үзүүлэн компанийн ажилтнуудад гал сөнөөгчийн тусгай хамгаалах хэрэглэлүүд өмсүүлэн үзүүлэх сургуулилтад хамтран оролцох боломж олгон гал унтрах арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн салбар, нэгжүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөрлөгөө харьяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудтай хамтарч амжилттай зохион байгууллаа.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК