Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

Улс орны хэмжээнд нүүрлэсэн зудын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үеийг даван туулж буй малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор УБЦТС ТӨХК-ийн хамт олон "Малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-ыг өрнүүлсэн билээ. Сайн дурын аяны хүрээнд компанийн Зуунмод төв болон Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн хамт олноос цугларсан 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийг Төв аймгийн Онцгой байдлын газарт гуравдугаар сарын 07-ны өдөр, бусад нэгжүүдийн ажилтнуудаас хандивласан 13,950,000 (арван гурван сая есөн зуун тавин мянган) төгрөгийг дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Улсын онцгой комисст тус тус хүлээлгэж өгсөн байна.
Бидний илгээсэн хандивыг хүлээн авч, зудын гамшигт нэрвэгдсэн малчин түмэндээ туслах үндэсний аяныг өрнүүлж ажилласан Улсын онцгой комиссыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нийт ард иргэдийнхээ өмнөөс бидэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн байна.
Хандивын аянд нэгдэж, малчдадаа сэтгэлийн дэм өгсөн халуун сэтгэлт нийт хамт олондоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭСЭГ