Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Степпе арена” мөсөн өргөөний гадна талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Нийслэлийн засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/59 дүгээр захирамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/315 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/467 дугаар захирамжийг удирдлага болгосон.

Үзлэгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 аж ахуй нэгж, байгууллага   оролцсон бөгөөд УБЦТС ТӨХК-ийг төлөөлөн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв, Баруун түгээх төвийн бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Үзлэгээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөгөө, түүний хэрэгжилт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бие бүрэлдэхүүний мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК