Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.07.07 17:00 цаг)

Шуурхай ажиллагааны хүрээнд энэ цагийн байдлаар болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор цахилгаан хүчдэлээс тасалсан 108 дэд өртөө, 9039 хэрэглэгч байна. УБЦТС ТӨХК нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд нийт 1095 дэд өртөө, 52072 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсны 987 дэд өртөө, 43033 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн.

Одоогийн байдлаар Сэлбэ гол дагуу байршилтай СБД-ийн 15-р хороо дээд Салхитын зарим хэсэг, БЗД-ийн Натур, С-Оутлет орчим, СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар орчим, Улиастай голын сав дагуу байршилтай БЗД-ийн 34-р хороо Эрдэнэтолгой, Дунд гол дагуу байршилтай ХУД-ийн 4-р хороо Ирээдүй хороолол орчмын хэрэглэгчид хүчдэлээс салгагдсан хэвээрээ байна.

УБЦТС ТӨХК нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 7-ны 08-20 цаг хүртэлх ээлжинд 308 ажилтан, 9 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК