Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.07.07 23:00 цаг)

Энэ цагийн байдлаар болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор цахилгаан хүчдэлээс тасалсан 82  дэд өртөө, 7147 хэрэглэгч байна. УБЦТС ТӨХК нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 05-аас 08-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд нийт 1105 дэд өртөө, 52082 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсны 1023 дэд өртөө, 44831 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн.

Одоогийн байдлаар Сэлбэ гол дагуу байршилтай СБД-ийн 13, 14-р хороо 5, 6 буудал орчмоор, БЗД-ийн Натур, С-Оутлет орчим, СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар орчим, Дунд гол дагуу байршилтай ХУД-ийн 4-р хороо Ирээдүй хороолол орчмын хэрэглэгчид хүчдэлээс салгагдсан хэвээрээ байна.

Тус компани нь  Нийслэлийн Засаг Даргын 2023 оны А/732 дугаар захирамжийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын  зэрэглэлд шилжүүлэн холбогдох журам, ажлын төлөвлөгөөг мөрдөж ажиллалаа. Цаашид үйл ажиллагааны хэвийн горимд шилжин үерийн улмаас гэмтсэн цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамуудыг шуурхай засварлаж, хүчдэлд залгах, ус нь татарч, эрсдэлгүй болсон орон сууцны байруудын цахилгаан хангамжийг сэргээх ажлуудыг үргэлжлүүлж ажиллана.  

 УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК