Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.07.24-ний өдрийн 00 цаг)

Цаг уурын өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 13 дэд өртөө, 3041 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй нөхцөлд байгаа 41 дэд өртөө, 11091 хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол СБД-ийн 1, БЗД-ийн 43-р хороо, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхон, 2-р хороонд 2 байр, БГД-ийн 6, 7, 15-р хороонд 4 байр байна.
Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсны 12 фидерийн 24781 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллаж байна.
 
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК