Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.08.06 22:00 цаг)

 

Улаанбаатар хотод өчигдөр 19.30 цагийн үед орсон усархаг, аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун тал руу уруйн үер бууж, 4 хүний амь нас эрсдэж, олон тооны айл өрх, аж ахуйн нэгжүүд хор хохирол амсаад байгаа билээ. Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажилласаар байна.

Үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидерийн 143 дэд өртөө, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсанаас 136 дэд өртөө, 6338 хэрэглэгчийн 10/0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, хүчдэлд залгаж сэргээсэн. Энэ цагийн байдлаар 7 дэд өртөө, 508 хэрэглэгчийн хэрэглээ сэргээгүй байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг, засвар хийж, сэргээн босгох ажлыг шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК