Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ҮЕРТ ӨРТСӨН ХОРООДЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ БҮРЭН СЭРГЭЭЛЭЭ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд үүссэн гэмтэл, саатлыг арилгаж, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6908 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ. Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн ба бэлэн болсон даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад бэлэн байдалд ажиллаж байна.  

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр үерийн бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбох ажлын хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тус газарт цахилгаан эрчим хүч түгээх зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

2023.08.08