Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

НИЙСЛЭЛИЙН 3 ДҮҮРЭГ, ТӨВ АЙМГИЙН 3 СУМЫН 14,752 ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛЛАА

 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын хороод, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян сумдын 15 мянга шахам хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сайжруулж, цаашид өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, болзошгүй аюулын эрсдэлийг бууруулах зорилгоор “Найрамдал 2023” хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Энэ ажлын хүрээнд:

1.    10 килоВольтын 10,9 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчилж, Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 32-34, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороодын 7040  айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан хангамжийг сайжрууллаа;

2.    35/10 килоВольтын Баянгол дэд станцын гал хамгаалагчийг вакум таслуураар шинэчилж, Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 34 дүгээр хороодын 929 айл өрх, аж ахуйн нэгжийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангалаа;

3.    35 килоВольтын Баянцагаан цахилгаан дамжуулах агаарын шугамын 10 иж бүрдэл тулгуурыг шинэчилж,  Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын 583 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сайжрууллаа;

 

4.    Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 40, 41, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороодын нийт 5000 айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулж, техникийн үйлчилгээг зайнаас шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүллээ;

 

5.    Сонгинохайрхан дүүргийн 1-3, 22, 26, Баянзүрх дүүргийн үерийн гамшигт өртсөн 21, 27 хороод болон 5, 9, 17, 22, 28 дугаар хороодын гэр хорооллын аюулын эрсдэл өндөртэй хэсгүүдэд 400 иж бүрдэл тоолуурын нэгдсэн хайрцагт газардуулга хийж, нийт 1200 айл өрхийг болзошгүй эрсдэлээс хамгааллаа;

 

6.    Улаанбаатар хотын хэмжээнд кабелийн ашиглалтыг сайжруулж, гэмтлийг богино хугацаанд арилгалаа.

 

Цахилгаан эрчим хүчний зарим шугам тоноглолын хэт ачааллыг бууруулж, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломжийг нэмэгдүүлж байгаа энэ удаагийн арга хэмжээний онцлог нь инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн дадал, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил мэргэжлийн уралдааны  зарчмаар томоохон ажлыг богино хугацаанд гүйцэтгэж байгаагаараа олон талын ач холбогдолтой болж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

2023.08.10